ИРГЭДЭД СЭТГЭЛЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас ирүүлсэн удирдамжийн дагуу 2017 оны 05 сарын 19-ны өдөр 1-5 дугаар хорооны иргэдийн төлөөлөл 15 иргэнд сэтгэлзүйн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, “Гэр бүлийн амьдралын мөчлөг ба гэр бүлийн харилцаа”, “Аз жаргалтай гэр бүл” сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.
Мөн сургалтанд оролцогчдоос 47 өгөгдөл бүхий “Түгшүүр үүсэх нөхцөлүүдийг үнэлэх үнэлгээ /Т.Холмс, Ричард Фахе/” хялбаршуулсан сорил авсан. Энэхүү сорилоор ямар үйл явдал сэтгэлзүйн хувьд хэр зэрэг хүнд нөлөө үзүүлэх вэ гэдгийг оноогоор дүгнэж, гарсан үр дүнгийн талаар бүлгээр ярилцан түгшүүр тайлах сэтгэлзүйн дасгалыг зааж өглөө.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС