Хэрлэн голын ай сав газраар завьт эргүүл ажиллаж байна

1234712_511770898910051_1663334190_nБагануур дүүргийн онцгой комиссын дарга М.Гончигжавын шийдвэрээр 8 дугаар сарын 24-нөөс эхлэн долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад Хэрлэн голын ай сав газраар онцгой байдлын хэлтэс болон цагдаагийн хэлтсийн хамтарсан завьт эргүүл ажиллаж эхэллээ. 1255208_511771082243366_1859728035_nЭнэ жилийн хувьд хур бороо элбэгтэй байгаатай холбоотойгоор гол усанд эндэх тохиолдол багагүй гарч байгаа. Тийм ч учраас амралт зугаалга ихтэй байсан баяр наадмын өдрүүдэд дүүргийн онцгой байдлын хэлтсээс завьт эргүүлийг гарган ажиллуулж байсан бөгөөд энэ нь урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой байсан учраас дахин ийн эргүүл ажиллуулж эхлээд байгаа юм. Өнгөрөгч бямба, ням гаригуудад завьт эргүүлийг ажиллуулсан бөгөөд энэ үеэр Хэрлэн голын усанд машинаа угаах, бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр голын эрэг дагуу зугаалах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.