ХАМТАРСАН БАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГБХЗХХ, ДЗОУБ-н Багануур ОНХХ-с Багануур дүүргийн хороодын “Хамтарсан баг”-ийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг мэдээлэл нэмэгдүүлэх, шинээр батлагдан гарсан хүүхдийн эрх, хамгааллын тухай хууль тогтоомж, дүрэм, журмын талаарх ойлголт өгөх, практик мэдлэг, ур чадвар эзэмшихэд туслах мэргэжил арга зүйн дэмжлэг өгч чадавхжуулах зорилгоор  ээлжит сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд нийт Багануур дүүргийн 5 хорооны хамтарсан багийн гишүүд 22 хүн оролцож, хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, арга зүйг авч тодорхой бус зарим асуудлуудаар нэгдсэн ойлголтонд хүрч чадсан.

Сургалтыг  ГБХЗХХ-н ахлах мэргэжилтэн П.Цэрэнбадам, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ХЭГХУСХ байцаагч цагдаагийн ахмад  П. Алтанцэцэг нар зохион байгууллаа.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.