“Хөгжлийн Харандаа-2017” нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай боллоо

Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/177 тоот захирамжийн дагуу үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлах, санал хүсэлтийг сонсох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор боловсрол, соёлын байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд  Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтсээс санаачлан,  Багануур дүүргийн ЗДТГ, НХХ Дэлхийн Зөн ОУБ-н Багануур Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний  92 жилийн ойн өдөр, Олон улсын   Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг  угтан дүүргийн хэмжээнд  хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, дугуйлан секц, клубууд,  хүүхдийн оролцооны байгууллага, хүүхдийн үүсгэл санаачилгын хамт олны үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлан таниулах,  дэмжин урамшуулах, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа Багануур -2017” нээлттэй  үзэсгэлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Өдөрлөгт Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага, Хүүхдийн оролцооны 17 байгуулллага оролцож үйл ажиллагаагаа танилцуулж нээлттэй уян хатан нөхцөлтэй үйлчилгээгээ сурталчилж оролцлоо.

Өдөрлөгийн үеэр дүүргийнхээ хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулан,хүүхэд бүрийг жигд хөгжүүлэхэд идэвх санаачлага гарган амжилттай ажиллаж байгаа байгууллага, багш нартаа талархал илэрхийлж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн ОУБ-ын Багануур ОНХХ-ийн  нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан. Үүнд:

  • Ш. Ганцэцэг даргатай “Соёлын ордон”-ы хамт олон
  • Г. Сүхбаатар даргатай Биеийн тамир спортын төвийн хамт олон
  • Багануур дахь Монголын  зохиолчдын холбооны салбар зөвлөлийн дэргэдэх пентатоник төгөлдөр хуур сонгодог хөгжмийн сургалтын төвийн багш  Н. Ганбаатар
  • 139-р цэцэрлэгийн багш З.Гантунгалаг
  • “Төр Монгол” шатрын клубийн хамт олон
  • “Лидер сурагч” академийн хамт олон
  • Гүнгалуут Цогцолбор сургуулийн бүжгийн багш Нандин-Эрдэнэ
  • 138-р цэцэрлэгийн хөгжмийн багш Эрдэнэсоёл нар шагнал хүртлээ.

Ийнхүү Хүүхдийн байгууллагаар овоглодог нийт зорилго нэгт Боловсрол соёлын байгууллагууддаа дэмжлэг үзүүлэн хамтран ажилсанд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэе.

Хүүхдийн төлөөх гэгээн үйлс од мэт түгж

Хүүхдийн ариун сэтгэл наран мэт ивээх болтугай!

Монголын үрс маш олон болох болтугай!

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН  ХЭЛТЭС

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.