“Дэгдээхий нас” улсын уралдаанд Багануур дүүргийн хүүхдүүд Алтан медаль хүртлээ

Монголын хүүхдийн ордноос бага насны хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэгдээхий нас-2017” бүжгийн уралдаан болж шилдэгүүдээ тодруулжээ. “Дэгдээхэй нас” улсын уралдаант наадамд Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Хэнтий, Булган, Говьсүмбэр, Орхон аймгууд СХД-ийн 110, ЧДүүргийн 9, Багануур дүүргийн. 139, 132, 193 нийт 272 гаруй авьяаслаг өсвөрийн бүжигчид ур чадвар, авьяас билгээ дайчлан оролцож Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл” В” бүлгийн “Хараацай” хамтлаг алтан медалийн эзэн болсон байна. 139-р цэцэрлэгийн удирдлагууд болон тэмцээнд амжилттай оролцсон бяцхан бүжигчид багш нартаа халуун баярыг хүргье!

  • Бүжгийг дэглэсэн соёлын тэргүүний ажилтан С.Алтансэлэм
  • Удирдсан багш соёлын тэргүүний ажилтан хөгжмийн багш  Т.Түвшинтөр
  • Бүлгийн багш З.Гантунгалаг нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

           

               ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН  ХЭЛТЭС

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.