ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан дүүргийн баяр наадмыг 07-р сарын 7,8 ны  өдрүүдэд  тэмдэглэн  өнгөрүүлэхээр  боллоо. Баяр наадмын үеэр Аж ахуй нэгж албан байгууллагуудаас төрийн дээд одон медалиар шагнуулахаар ирүүлсэн иргэдийн материалыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхээр боллоо. Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 6-р хуралдааныг 05-р сарын 24 ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ. Мөн дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн тодотголыг хурлаар оруулан хэлэлцүүлэв. Газрын албанаас Дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын тодотгол хэлэлцэх асуудлаар Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 128 иргэний газар, Дэд бүтцийн чиглэлээр “Багануур Пауэр” ХХК-ны газар, Худалдаа үйлчилгээний чиглэлээр 9 байгууллагын газар, Хөдөө аж ахуйн зориулалтаар 11 иргэн, 1 байгууллагын асуудлыг тус тус хэлэлцлээ. Төсвийн тодотгол, газар зохион байгуулалтын тодотголыг ээлжит хуралдаанаар батална

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.