Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөн өнгөрөгч 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсанаар эхэлсэн.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээний ажил хийгдсэн. Их цэвэрлэгээнд 75 БААН хамрагдахаас 67 байгууллага хамрагдаж 40 гаран тн хогийг 2 өдрийн турш “Автожим” ОНӨААТҮГазар ачиж төвлөрүүлсэн байна.

Улсын хэмжээнд “Элэг бүтэн монгол” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор дүүрэгт B.C вирус тоолох, оношлох, эмчлэх ажлыг эхлүүлж эхний ээлжинд өрхийн эмнэлэгт бүртгэлтэй 40-65 насны иргэдийг хамруулан элэгний вирусыг тоолох шинжилгээнд хамруулан эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох ажлыг эхлүүлэхээр болжээ.

ОБХэлтсээс 06-р сард хэт халах төлөвтэй байна. Хуурайшилт их үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд аялал зугааргаар явахгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байхыг санууллаа.

“Дулааны станц” ТӨХК-ийн Н.Ганбаатар: “Ирэх  06-р сарын 05-ны өдрөөс эхлэн дүүргийн хэмжээнд 0 зогсолт хийнэ. Ирэх өвөлд бэлдэх зорилготой засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа. Засвар үйлчилгээнд  хөрөнгө ихээр шаардагдах учир айл өрхүүд дулааны төлбөрөө цаг тухайд нь төлж байхыг сануулъя. 0 зогсолт ойролцоогоор 14 хоног болно” гэлээ.

МХХэлтсээс урин дулааны улиралд хордлого халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатайг санууллаа. Тухайлбал: Хөвсгөл аймагт гар аргаар үйлдвэрлэсэн “Хатгал” гэх  хаяг шошгоны зөрчилтэй утсан загаснаас хүн хордсон талаар мэдээлэл байгаа. Иймд олон олон баярууд дөхөж байгаатай холбоотойгоор хордлого халдвараас сэргийлэх хэрэгтэйг санууллаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.