Дэд бүтцийн байгууллагууд иргэдэд ажлаа танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/241, Багануур дүүргийн Засаг даргын А/177 дугаар захирамжийн дагуу Дэд бүтцийн байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилан таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2017.05.16-ны өдрийн 12.00-16.00 цаг хүртэл Д.Нацагдоржийн төв талбайд зохион байгууллаа. Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир өдөрлөгийн үйл ажиллагааг нээж үг хэллээ. Өдөрлөгийн арга хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн, Иргэдийн хурлын ажлын албаны дарга Б.Балжинням, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, Тамгын газрын дарга П.Баттүшиг болон бусад албаны дарга нар оролцлоо.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т
1. “Багануур” ХК
2. “Багануур-Ус” ОНӨААТҮГ
3. “Багануур-Сувилал” ХХК
4. “Авто жим” ОНӨААТҮГ
5. “Багануур Үйлдвэр технологийн Парк” орон нутгийн өмчийн тооцоот үйлдвэрийн газар
6. “Багануур Дулааны станц” ТӨХК
7. “БЗӨБЦТүгээх Сүлжээ” ТӨХК
8. “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ний Багануур дахь газар
9. Монголын Цахилгаан холбооны газрын Багануурын холбооны газар
10. “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компаний Зүүн өмнөд бүсийн салбар
11. УБТЗ Хувь нийлүүлсэн Нийгэмлэг Багануур өртөө зэрэг нйит 11 байгууллага үйл ажиллагаагаа дүүргийн иргэд, ААН-д танилцууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр байгууллагууд, дүүргийн иргэдэд олон төрлийн хөнгөлөлт урамшуулал олгож, үндсэн үйл ажиллагааныхаа мэдээллийг танилцуулсан бөгөөд үүнд :
– “Багануур Дулааны станц”-ын хамт олон 2 иргэнд 200,000₮-ний хөнгөлөлт олгож мөн дүүргийн найдвартай хэрэглэгч ААН байгууллагаар 6 байгууллагыг өргөмжлөлөөр шагнаж урамшуулан, явуулын касс ажиллуулж, нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр дулааны өртэй хэрэглэгчийг алдангаас чөлөөлж, хэрэглэгчдээс санал асуулга авч зөвөлгөө өгч, урлагийн тоглолт үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчлах мэдээлэл өгсөн.
– “Багануур-Ус” ОНӨААТҮГ нь байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчдэд танилцуулах, сурталчилах, усны алдагдалтай айл өрхийн дуудлагыг хүлээн авч үйлчилгээний хөлсөнд 50%-ийн хөнгөлөлт үзүүлж, цаг хугацаандаа төлбөрөө барагдуулсан 5 айл өрхөд 100,000₮-ний эрхийн бичиг гардуулсан. Усны 5 төрлийн химийн шинжилгээг газар дээр нь хийх зэрэг үйлчилгээг үзүүлж, мөн шилэн дансны мэдээллийг танилцуулах үйл ажиллагаа явуулж байсан.
– “Багануур сувилал” ХХК-ний хамт олон анхан шатны тусламж үзүүлэх, сэтгэл ханамжийн судалгааг авч шийдвэрлэх, хөдөлгөөний дутагдал арилгах, нийтийн хоолны амталгаа, нарийн боовны амталгаа худалдааны үйлчилгээ явуулж, сувилалын үйл ажиллагааг танилцуулж мөн өрх толгойлсон 3 эмэгтэйд бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлгээр шагнасан.
– “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ний Багануур дахь газрын хамт олон үндсэн үйл ажиллагааны танилцуулга, шилэн кабелийн оролт залгуурны заавар зөвөлгөөг өгсөн.
– Монголын Цахилгаан Холбоо ХК нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээ иргэдэд танилцуулах, нийтийг хамарсан сугалаа явуулж азтан тодруулан гарын бэлэг өгч, шинээр дугаар бэлэглэж, утасны тавилтыг үнэгүй хийж үйлчилсэн. Холбооны газар нь бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна Өдөрлөгийн арга хэмжээг ТВ-ээр шууд дамжуулан иргэдэд хүргэсэн.
– УБТЗ ХНН Багануур Өртөөний хамт олон үндсэн үйл ажиллагааны танилцуулга, ачаа тээврийн үнэ тарифны мэдээллийг иргэдэд танилцуулсан.
– Багануур ХК нь үндсэн үйл ажиллагааны танилцуулга, түүхэн замнал, үндсэн үйл ажиллагааны чиглэл, хүчин чадал, тайлан төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулсан.
– Авто Жим ОНӨААТҮГ нь хогний төлбөр тооцооны талаар мэдээлэл зөвөлгөө, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцсыг иргэдэд таниулан сурталчилсан.
– Үйлдвэр Технологийн Парк ОНӨТҮГ нь үндсэн үйл ажиллагааны чиглэл, ажлын явцыг иргэдэд таниулан сурталчилсан.
– Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК нь үндсэн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулсан.
– БЗӨБЦТС ТӨХК нь үндсэн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, өргөдөл гомдол хүлээн авч, гэрээний танилцуулга хийн, утасны дугаар солих зэрэг үйл ажиллагааг явуулсан.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.