Кореан эйрийн төгөлд мод тарих ажлын нээлтийг хийлээ

Багануур дүүргийн Засаг дарга, “Кореан Эйр” нислэгийн компаний Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар 2017 оны 04 дүгээр сарын 12-нд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Кореан эйрийн төгөлд мод тарих ажлын нээлтийг хийлээ.
Кореан-Эйр компани Монгол улс, БНСУ хоорондын найрамдалт хамтын ажиллагааг улам өргөжүүлэн нэмэгдүүлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байгаль дэлхийгээ хайрлаж нөхөн сэргээх, жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулах, иргэдийн оролцоотой ойн төгөл, уурхайн тоосжилтоос хамгаалах ногоон бүс байгуулах зорилготойгоор 13 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Төгөл нь нийт 80,000 гаруй модтой ургалтын хувь 80-90%-тай ургаж байна. Энэ жил 10000 мод нөхөн тарилт хийгдэж байна. Мод суулгах ажлын нээлтэнд Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн, хурлын ажлын албаны дарга Б.Балжинням, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир болон бусад албаны хүмүүс, ХАНЖИН КАЛ /HANJIN KAL/–ийн компаний ерөнхий захирал Сок Тэ Сү, Корейн Айр компаний 112 шинэ ажилтнууд, Солонгос улсын хэвлэл мэдээллийнхэн, дүүргийн 125-р сургуулийн 100 сурагчид мод тарих үйл ажиллагаанд оролцлоо.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.