Шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо

Татварын Ерөнхий газрын дээд шагнал “ХӨХ ДЭВТЭР”-ээр “Багануур Цахилгаан Механикийн үйлдвэр” ХХК, Үндэсний брэнд үйлдвэрлэгчээр “Багануур сувилал” ХХК, Нийслэлийн Татварын газрын “Шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгч” шагналаар Удвал овогтой Туул нар тус тус шалгарлаа.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт үнэмлэхээр Э.Гэрэлтбаатар, дүүргийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр Д.Сумаа, Д.Отгонням нар шалгарсан байна. Хамгийн их татвар төлөгч байгууллагаар “Багануур” ХК, “Монцахим” ХХК, найдвартай татвар төлөгчөөр “Багануур-Энерги” ХХК, “ДОУН” ХХК шалгарлаа.

Санаачилгатай татвар төлөгчөөр “Ахицтрейд” ХХК, “Есөншанд” ХХК шалгарсан бол нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжээр “Хишиг-Уул” ХХК, “Тогосын хөндий” ХХК-иуд шалгарсан байна.

Арван найм дахь удаагийн Татвар төлөгчдийн өдрүүдийг угтан ЕБС-ийн сурагчдын дунд татварын сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулж 54 зохион бичлэг, гар зургийн төрөлд 66 бүтээл ирсэн бөгөөд зохион бичлэгийн уралдаанд 1-р байрт Гүн галуутай цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч н.Аззаяа, гар зургийн уралдаанд Н.Мөнхзул тэргүүлсэн байна.
Багануур дүүргийн Татварын хэлтэс нь 2017 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 904,1 сая төгрөг, Нийслэлийн төсөвт 3,4 тэрбум төгрөг, дүүргийн төсөвт 310,3 сая нийт 3,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 4,6 тэрбум төгрөгийн татвар орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 142,9 хувиар давуулан биелүүлсэн байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.