Сургалт зохион байгууллаа

5 дугаар хорооны ажлын албанаас санаачлан “Дэлхийн зөн” ОУБ, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны А/162, А/177 дугаар захирамж, бусад эрх зүйн баримт бичиг, хуулийг ард иргэдэд сурталчилах, объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ДАДЛАГА, СУРГАЛТ зохион байгууллаа.

Сургалтад тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага, холбогдох ажилтан оролцож, зохиомлоор үүсгэсэн галыг хэрхэн унтраах талаар биечлэн дадлага хийж үзэв. Цаашид хэрхэн хамтран ажиллах талаар чөлөөтэй санал солилцон, дадлага сургалтад хамрагдсан БААН-ийн төлөөлөлд галын хор болон галын самбар бэлэглэсэн

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.