Дулааны шугамын химийн угаалга шахалт хийгдэнэ.

Багануур дүүргийн Засаг даргын 2017.05.12-ны А/193 дугаар “Дулааны төв болон салаа шугамыг химийн бодисоор угаах тухай” захирамжийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 17-ны хооронд дулаан Хэрэглэгчдийн дулааны төв болон салаа шугамыг химийн бодисоор угаах ажлыг “Багануур Дулааны станц” ТӨХК хийж гүйцэтгэнэ. Энэ үеэр хэрэглэгчдийн сүлжээний усны даралт 9.0/3.0 ата, сүлжээний усны температур 85-90 хэм болж өндөрсөх тул ААНБ, СӨХ, иргэд сантехникийн шугамын бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, илэрсэн гэмтлийг тухай бүр шалган засварлан, угаалга, шахалтын үед усны алдагдалгүй байлгахад анхаарах хэрэгтэй. Мөн халаах хэрэгслээс сүлжээний усыг авч хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Химийн бодисоор угаах тул эрсдэлтэй.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.