Бүх нийтээрээ модоо тарьж, услахыг уриалж байна.

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРИЙГ угтан дүүргийн Хороод, аж ахуйн нэгж байгууллагуудад Засаг даргын орлогчийн албан тоотыг хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Монгол Улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг 2017 оны 05 дугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх тул байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газар, хашаанд мод, сөөг тарих ажлыг зохион байгуулахыг уриалж байна. Мөн өөрийн нутаг дэвсгэрийн захиргааны байгууллагаас зохион байгуулж буй 2015-2016 онд тарьж ургуулсан мод, сөөгний амьдралтын хувь, арчилгаа, цэнэг усалгаа хийх олон нийтийн ажилд идэвхитэй оролцож 2017 оны мод тарилтын мэдээний хамт 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хүргүүлнэ үү.
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНААС ИРҮҮЛСЭН МОД СУУЛГАХ ТАЛБАЙН ЗАГВАР ТӨЛӨВЛӨЛТ ЗААВРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ БҮР МОД ТАРЬЖ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Харилцах утас: 70210207 70210940

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.