Уулзалт зохион байгууллаа.

Багануур дүүргийн Төрийн захиргааны болон Дэд бүтэц, эрчим хүч уул уурхайн байгууллагуудын удирдах ажилтнуудын зангиагүй уулзалт боллоо. Уулзалтанд 20 байгууллагын 60 хүн оролцлоо. Уулзалтаар “Багануур” ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, “БЗӨБЦТС” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, “Багануур Пауэр” ХХК-ний River Хu, Үйлдвэр технологийн паркийн захирал Ч.Элбэгсайхан нар ажлаа товч танилцууллаа. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир уулзалтанд оролцсон 18 газарт БАТЛАМЖ гардууллаа. Дүүргийн удирдлагууд болон Дэд бүтцийн үйлдвэр, аж ахуйн нэгж, компаний захирал, дэд захирал, ерөнхий инженер нар ажлын уялдаа холбоогоо сайжруулах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан ярилцсан ажил хэрэгч уулзалт боллоо.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.