Мод услах аяны ажил явагдаж байна.

“Тарьсан модоо услая” аян–ыг дүүргийн хэмжээнд нийт 68 байгууллагын хэмжээнд 5-р сарын 01-нээс 5-р сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна. 2017 оны 5-р сарын 01-ны өдөр ИТХ, ЗДТГ, ЗАА, Газрын алба, Худалдан авах ажиллагааны алба гэсэн 5 байгууллагаар эхэлж нийт 50 гаруй ажилтан албан хаагчид оролцож нийт 1500 мод усаллаа.
Энэ жил бороо хур багатай, хуурай гандуу байгаагийн улмаас өмнөх жилүүдээс илүү арчилгаа шаардлагатай байгаа учир дүүргийн нийт төрийн байгууллагуудыг Тарьсан модоо услах, хатахаас хамгаалахад өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.