“Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-н төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчидийн хурлын Тэргүүлэгчдийн 2015.12.11-ний өдрийн 205-р тогтоолын хавсралт журамд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг ЗДТГ-ын 202 тоотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга С.Даваасүрэн, дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд, Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, Хүнс худалдаа, нийтийн хоол , ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болдбаатар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Хороодын ИНХ-ын дарга нар болон хороодын Засаг дарга нар болон СӨХ-ын дарга нар, БААН-ын захирал, эрхлэгч нар оролцлоо.
Хэлэлцүүлгээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийн танилцуулгыг Хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг хийж журамд өмнө нь байсан заалт болон төсөлд орсон зүйл бүрээр нарийвчлан мэдээлэл өгсөн. Танилцуулгаар журамд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, батлагдаж мөрдөгдсөнөөр гарах үр дүнгийн талаар мэдээлэл хийгдлээ.Саналыг нэгтгэн НЗАА-нд хүргүүллээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.