2017 оны мод тарих ажлын нээлтийг хийлээ.

2004 оноос Нийслэлийн Багануур дүүрэгт Коrean Air-ийн төгөл байгуулах ажлыг Дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Ойн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Коrean Air-ийн төлөөлөгчийн газрын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр одоогийн төгөлийн газар сонголтыг хийж байсан. Коrean Air компани Монгол улс, БНСУ хоорондын найрамдалт хамтын ажиллагааг улам өргөжүүлэн нэмэгдүүлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байгаль дэлхийгээ хайрлаж нөхөн сэргээх, жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулах, иргэдийн оролцоотой ойн төгөл, уурхайн тоосжилтоос хамгаалах ногоон бүс байгуулах зорилготойгоор 13 дахь жилдээ хамтран ажиллаж байна.2004 оноос 2012 он хүртэл ойжуулалтын талбайн арчилгааны ажлыг “Ногоон Ази” төрийн бус байгууллага гүйцэтгэж байсан бөгөөд 2013 оноос хийсэн шинэ ойжуулалтыг компани өөрөө ойжуулалт, усалгаа, арчилгааг хийж эхэлсэн. Коrean Air нислэгийн компани нь сүүлийн жилүүдэд дүүргийн ажилгүй 60-70 иргэдийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Коrean Air нислэгийн компани нь жил болгон 10,000 модыг шинээр тарих буюу нөхөн тарилт хийн ажиллаж байна. Энэхүү төгөл нь нийт 80,000 гаруй модтой ургалтын хувь 80-90%-тай ургаж байна. 2017 оны мод тарилтын нээлтийг 2017.04.04-нд хийж бэлтгэл ажлыг эхлээд байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.