Төлчин эмэгтэйчүүд чууллаа

Нийслэл, дүүргийн Тэргүүний 4-р хорооны “Алтан төлийн эзэн” төлчин, малчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Малчин эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонсож, төрийн бодлогыг тэдэнд хүргэх, Нийслэл, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд малчдын санал болон оролцооны талаар мэдээлэл өгөх, ажлын арга туршлага солилцох, цаашид хамтран ажиллах зорилготой энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Арга хэмжээг нээж дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир үг хэлсэн. Энэ үеэр ИТХ-ын тэргүүлэгч А.Өсөхжаргал “Эмэгтэйчүүдийн өнөөгийн” байдал сэдвээр илтгэл тавин, ИТХ-ын төлөөлөгч Д.Шинэбаяр” Малчин иргэдийн эрүүл мэнд” сэдвээр мэдээлэл хийсэн. Анхдугаар чуулга уулзалтаар 250 гаруй төлчин эмэгтэйчүүд оролцлоо.