“Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сэдэвт сарын аян эхэллээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулж буй “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗДТГ-ын Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстэй хамтран 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэгч нарт болон барилга ашиглалт хариуцсан СӨХ, дулаан, эрчим хүчний хангагч байгууллагууд болох нийт 11 байгууллагыг хамруулсан нээлтийг зохион байгууллаа. Энэ үеэр Багануур дүүрэг дэх МХХ-ийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Батзаяа “Дэд бүтэц ба мэргэжлийн хяналтын тогтолцоо” сэдэвт мэдээлэл хийсэн. Аяны хүрээнд 3 төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ба СӨХ-дод барилга ашиглалтын сэдвээр сургалт зохион байгуулах, барилга ашиглагч болон угсралтын үйл ажиллагаа эрхлэгч компаниудад практикийн сургалтыг зохион байгуулж түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах зэрэг ажлууд хийгдэнэ.