Дүүргийн Засаг даргын нэрэмжит Биеийн тамир, спортын VI их наадмын нээлт боллоо.

Дүүргийн Засаг даргын А/133 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын нэрэмжит биеийн тамир, спортын VI их наадмыг 04-05 сард спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэж 04 сарын 15-ны өдөр их наадмын  нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, нээлтийн ажиллагаанд дүүргийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд урилгаар оролцсон бөгөөд их наадамд оролцогч байгууллагуудын баг тамирчид нийт 2000 гаруй хүн оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шатрын шигшээ багийн тамирчин, 2016 оны Улсын аварга Г.Зэв, Ази тивийн хошой аварга Г.Энх-Уянга дасгалжуулагч Ц.Батболд нарт Засаг даргын захирамжаар 900000 төгрөгийн дэмжлэг үзүүлснийг гардуулж, Монголын Үндэсний Олимпийн хорооны Олимпийн алдар одонгоор ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа, Монголын Үндэсний Олимпийн хорооны Алтан медалиар Боловсрол Цогцолбор сургуулийн багш Ч.Батбаяр, ЦДҮСүлжээ ТӨХК-ий Зүүн өмнөд бүсийн салбарын  тамирчин Д.Батцоож, Монголын Үндэсний Олимпийн хорооны 60 жилийн ойн медалиар  БНДСтанцын тамирчин  Баярмагнай, Нийслэлийн биеийн тамир, спортын газрын шагнал Спортын алдар тэмдгээр ОБХэлтсийн тамирчин Г.Энхбаатар нарыг шагнаж урамшуулан Боловсрол цогцолбор сургуулийн сурагчдын морин хуурын хамтлаг, дүүргийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний 2017 оны аварга 139-р цэцэрлэг, дэд байрны шагналт 138-р цэцэрлэгийн бяцхан тамирчид, Гүн галуутай цогцолбор сургуулийн Н.Нандан-Эрдэнэ багштай бүжгийн хамтлаг, БЗӨБЦТС ТӨХК-ий Эрчим хамтлаг тус тус оролцож урлагийн  тоглолтоо сонирхууллаа.

Одоогоор их наадмын дартс, нийтийн монгол бөх, боулинг, ширээний теннис, волейбол зэрэг тэмцээнүүд явагдаж давхардсан тоогоор 74 байгууллага, ААН, хэлтэс албадын 24 багийн 824 тамирчид оролцоод байна. 5 тэмцээний нийлбэр дүнгээр байр эзлүүлбэл:

  1. Багануур ХК -12 оноо
  2. Багануур Сувилал ХК, Багануур-Азза ТӨХК – 41 оноо
  3. Банкууд, Үүрэн холбооны операторууд – 42 оноо
  4. ГГЦСургууль – 42 оноо
  5. БНДСтанц – 43 оноо
  6. Төмөр зам, 184-р цэцэрлэг – 47 оноо
  7. БН-Ус ОНААТҮГ – 49 оноо
  8. БЦСургууль – 52 оноо
  9. ИТХ, ЗДТГ, ЗАА – 52 оноо
  10. ШШГАлба – 54 оноо
  11. ШТСтанцууд, 142, 193, 241-р цэцэрлэгүүд – 55 оноо
  12. ЭМТ, ӨЭМТ-үүд, НЗӨСТ – 61 оноо
  13. БТСХ, Соёлын ордон, УСБТ, НТБТ, ЖДҮДТ – 65 оноо
  14. Цагдаагийн хэлтэс – 66 оноо
  15. ҮТП, Мэдээлэл холбоо сүлжээ, Холбооны газар, Шуудан үйлчилгээний газар – 67 оноо
  16. ЦДҮСүлжээ ТӨХК-ны зүүн өмнөд бүсийн салбар – 69 оноо
  17. 125, Сод сургууль – 71 оноо
  18. Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд /ХХҮХ, ЭМНДХ, ТХ, УБХ, БХ, ГБХЗХХ, МХХ, ГА, ДАА, ХААА, СХ/ – 76 оноо
  19. Мон цахим ХК, 132, 138, 139-р цэцэрлэгүүд – 80 оноо
  20. Авто-Жим ОНААТҮГ – 85 оноо
  21. ОБХ, 131, 194, 235-р цэцэрлэгүүд – 87 оноо
  22. БЗӨБЦТСүлжээ ТӨХК – 89 оноо
  23. Шүүх – 94 оноо
  24. Прокурор, Шийдвэр гүйцэтгэлийн хэсэг – 101 оноотой байна.