ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2017.04.13

Хорих 427 дугаар анги нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50.000 /тавин мянган төгрөг/ өөр худалдан авч болно. Төлбөрийг Багануур Төрийн сан банкны- 200255009 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан /шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт/;
  • Сүүлийн 1 туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/;
  • Татварын албаны тодорхойлолтыг цахимаар авч QR кодын хамт ирүүлэх.
  • Тендерийн бичиг баримтыг эх хувь 1, хуулбар хувь 1 тус тусд нь битүүмжилж ирүүлнэ.

Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Үүнд: Эм эмнэлгийн хэрэгсэлийн жижиглэнгийн худалдаа эрхлэх /Багануур дүүрэг/

Үнийн саналыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ны 13 цаг 30 минутаас өмнө Багануур ЗДТГ-ийн Худалдан авах ажиллагааны газарт, 202 тоот өрөө мэргэжилтэн А.Эрчис 70212102 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 14 цаг минутад ЗДТГ-ийн Худалдан авах ажиллагааны газарт  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Багануур Хорих 427-р анги,  Эдийн засагч, ахлах дэслэгч Т.Төмөрбаатар Утас-70210477,  ХАА мэргэжилтэн А.Эрчис Утас-70212102

Leave a Reply