Ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох сургалтанд Монгол үндэсний тоглоомыг ашиглах хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдааны болзол

Ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох сургалтанд Монгол үндэсний тоглоомыг ашиглах хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдааны болзол

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж орон даяар монгол үндэсний хэлбэртэй, татварын агуулгатай хүүхэд залуучуудын сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын уралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 04-нөөс 22-ны өдрийг дуусталх хугацаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

Уралдааны зорилго нь: Ирээдүйн татвар төлөгч хүүхэд залуучуудад татварын мэдлэг олгох, сэтгэхүй хөгжүүлэхэд гарын авлага болгон ашиглах зорилготой.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээг харуулсан байхаас гадна татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялагийг сурталчилсан агуулгатай сэтгэхүй хөгжүүлэх /оньсон, хөлөгт, шатар, даам, шагай гэх мэт/ чиглэл, төрөлтэй байна.

Уралдааныг аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс гэсэн нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

Тавигдах шаардлага:

Тоглоом нь: Хөлөг, дүрс бүхэн ашиглах дүрэм, заавартай байна.
Жич: Бүтээгчийн тоглоом түүний загвар, зохиогчийн эрхийг ашиглах талаар харилцан тохирно.

Шалгаруулах хугацаа:

1.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 4 дүгээр сарын 22–ны дотор хүлээн авч, шилдэг 5 бүтээлийг файлаар болон эх хувилбарын хамт 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар galbadrakh.n@mta.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
2.Татварын ерөнхий газар /ТЗУГ,ТҮТ/-ын ажлын хэсэг 04 сарын 28-ны дотор албадаас ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулна.

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээний хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 08-нд Татварын ерөнхий газар дээр гардуулна.

Шагнал урамшуулал:

Нэгдүгээр байр -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /250 000 төг/
Хоёрдугаар байр -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /180 000 төг/
Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /150 000 төг/
Тусгай байр-5,Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Leave a Reply