ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРИЙГ УГТАН ЗОХИОН БИЧЛЭГ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Зохион бичлэг, гар зургийн уралдааны болзол

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж орон даяар зохион бичлэг, гар зургийн уралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 04-нөөс 22-ны өдрийг дуусталх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна.

Уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээний давуу талыг илэрхийлсэн байхаас гадна татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялагийг сурталчилсан агуулгатай байна.

Зохион бичлэг, гар зургийн уралдааныг аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, улс гэсэн нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

Тавигдах шаардлага:

Бичлэгийн хэмжээ: А4 хэмжээтэй, 2-оос илүүгүй хуудсанд багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн байна. /Фонд Arial, size 12, мөр хоорондын зай 1.5, хуудасны дээд доод талаас 2.5 см, баруун зүүн гар талаас 2.5 см зай авна./
Бүтээлийн хэмжээ: 40х60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна. /Ватум цаасны дээд, доод талаас 5 см, баруун, зүүн талаас 5 см зай авна./

Шалгаруулах хугацаа:

1.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг энэ оны 4 дүгээр сарын 22–ны өдрийн дотор хүлээн авч, шилдэг 5 бүтээлийг файлаар болон эх хувилбарын хамт 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар galbadrakh.n@mta.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.

2.Татварын ерөнхий газар /ТЗУГ,ТҮТ/-ын ажлын хэсэг 04 сарын 28-ны дотор албадаас ирүүлсэн бүтээлүүдийг зохион бичлэг, гар зураг гэсэн төрөл тус бүрээр шалгаруулна.

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээний хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 08-нд Татварын ерөнхий газар дээр гардуулна.

Шагнал урамшуулал:

Зохион бичлэг
Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
Хоёрдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /150 000 төг/
Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /100 000 төг/
Тусгай байр-5, Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/

Гар зураг
Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /250 000 төг/
Хоёрдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /180 000 төг/
Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /150 000 төг/
Тусгай байр-5, Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/

Татварын ерөнхий газар