2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа. Тус цэвэрлэгээний хүрээнд цэвэрлэгээ зохион байгуулах тухай удирдамж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын цэвэрлэгээ хийх газруудыг хуваарийг тус тус боловсруулж батлуулан дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн.

Цэвэрлэгээнд ААНБ-ууд өөрийн эзэмшлийн газраас гадна Захирагчийн ажлын албаны даргын баталсан хуваарийн дагуу хариуцсан газрын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн ба мөн ХХҮХ-тэй хамтран дүүргийн 5 хороодоос ажилгүй 140 иргэдийг түр ажлын байраар хангаж дүүргийн нутаг дэвсгэрийн хог хаягдал ихээр хуримтлагддаг үүсмэл болон хур хогтой газруудын цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү цэвэрлэгээнд ААНБ-ууд, хороод, СӨХ болон иргэд идэвхитэй оролцож тайлан мэдээг хугацаанд нь ирүүлж ажиллаа. Цэвэрлэгээний удирдамжийн хэрэгжилтэд Захирагчийн ажлын албаны Хот тохижилт удирдлагын хэлтэс, 5 хороод, тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч, Автожим ОНӨААТҮГ-ын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажилласан. Их цэвэрлэгээнээс 56,4м3 үүсмэл хог хаягдлыг “Автожим” ОНӨААТҮГ,  5 хороонд 2 хогны машин 4 рейс хийж тухай бүр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулган ажилласан. Их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн нийт талбай 50х50 талбайг хариуцан цэвэрлэлээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.