2017 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах техникийн хяналтын үзлэг, тооллого 2017 оны 04 дүгээр сарын 1-ны өдрөөс ирэх 5 дугаар сарын 01-ны өдөр хүртэл дүүрэгт үргэлжилнэ.

Дүүргийн хэмжээнд тээврийн хэрэгслийн авто оношлогоо нь Авто тээврийн үндэсний төв, Баянгол дүүргийн техник хяналтын үзлэгийн төв хамтран “Авто жим” ОНӨААТҮГазрын байранд өдөр бүр ажлын цагаар ажиллана. Багануур дүүрэгт 45 ААНБайгууллагын 484 авто машин бүртгэлтэй байгаа бөгөөд 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 18-ны хооронд хуваарийн дагуу оношлогоонд хамрагдах юм.
Иргэдийн хувьд өдөр бүр өглөө 09 цагаас 18 цаг хүртэл нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэн татвараа төлөх, даатгал хийлгэж явуулын банкаар төлбөрөө газар дээр нь төлөх боломжтой. Энэ жилийн хувьд 2016 оны Засгийн газрын тогтоолоор авто машины оношлогооны үнийн хувьд тодорхой өөрчлөлт орсон бөгөөд том оврын авто машин 33000 төгрөг, жижиг авто машин 22000 төгрөг, мотоцикль 11,000 төгрөг болсон байна.Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага тогтоосон хугацаанд оношлогоонд ороогүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй торгох хүртэлх арга хэмжээ авах юм байна. Иймд иргэд, ААНБайгууллагыг оношлогоонд идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.