Уурхайн нийтийн байрны подвалийн бохирын шугам хоолойг засварлаж дууслаа.

Дүүргийн Удирдах ажилтны 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанд Засаг даргын зүгээс “Өргөө” соёлын ордон, Уурхайн нийтийн байрны подвалийн бохирын шугам хоолойг засварлах үүрэг чиглэл өгсөн. Энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд “Багануур-Ус” ОНӨААТҮГазар, Багануур ХК-ны холбогдох албан тушаалтануудтай уулзан 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 17 цагт мэргэжлийн багийг 12 хүний бүрэлдэхүүнтэй томилон ажилд нь оруулсан. 03 сарын 21-ны өдрөөс 22-ны шөнийн 02:00 цаг хүртэл ажиллаж нийт 160 гаруй тонн лаг, бохирыг соруулж худаг руу хийж 316 метр бохирын шугамыг сольж, далд байсан шугамуудыг шинээр монтажлан ил болгож, гадна талын уналтын худгийн бөглөрлийг арилган хэвийн байдалд оруулан ажиллалаа.

Нийт 5 хоногийн хугацаанд шугам хоолойн ажлыг хийж гүйцэтгэн 03 сарын 27-ны өдрөөс эхлэн ариутгал халдваргүйтгэл хийх зорилгоор “Эйнжил” ХХК-тай хамтран одоогоор 200 кг хлорын шохой цацаж нийт 8.000.000 төгрөгийн төсөвтэйгээр энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Хамтран ажилласан Багануур ХК-ны засварын баг, Багануур-Ус ОНӨААТҮГ-ын засварын баг, НЗӨСТ-ийн ажилчид, Соёлын ордоны хамт олон, Багануур сувилал ХХК-ын хамт олон, Эйнжил ХХК-ын хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.