Дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хуралдлаа

Багануур дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ээлжит хуралдаанаа хийлээ. ДИТХ-н тэргүүлэгчдийн 2017 оны 02 сарын 09 өдрийн 10 дугаар  тогтоолоор шинэчлэн батлагдсан хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөх, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлд нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхэд салбар хоорондын үйл ажиллагааг дүүргийн түвшинд зохицуулах чиг үүрэгтэй байдаг. Хуралдаанд: Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга бөгөөд Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Дэд дарга – Дүүргийн засаг даргын орлогч Т.Отгонболд, Нарийн бичгийн дарга – Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Т.Ганзориг болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд оролцлоо. Хурлаар ХЭХЗХ-ны Дүрэм, Жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж шаардлагатай гэсэн саналуудыг нэмж  тусгахаар боллоо.

 

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС