“Өрхийн мэдээллийн санг шинэчлэх өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажил энэ сарын 31-ний 09.00 цагт эхлүүлж ирэх сарын 09-ны 18.00 цагт дуусна.

Айл өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өнөөдөр улс орон даяар 09.00 цагт нээлтээ хийж байна. Гурван жил тутамд нэг удаа хийгддэг энэ судалгааг энэ жил шинэчилсэн байдлаар хийж байгаагаар ихээхэн онцлогтой.

Өнөөдөр Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, ХХҮХ-ийн дарга Д.Цэрэннадмид болон болон дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар болон судалгааны ажлын багийнхан оролцлоо.

“Өрхийн мэдээллийн санг шинэчлэх өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажил энэ сарын 31-ний 09.00 цагт эхлүүлж ирэх сарын 09-ны 18.00 цагт дуусна.

Мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд 120 орчим бие бүрэлдэхүүн ажиллана. Өрхийн мэдээллийн сангаас нийт 5250 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар бэлтгэлийг хангаад байна. Онооны үр дүнгээс хамааран үйлчилгээ тусламжид хамрагдах боломж бүрдэнэ.

Судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулна. Хэрэв тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй бол сум, хороондоо өргөдөл, хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломжтой. Судалгааны мэдээлэл цуглуулах өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгах хэрэгтэй. Мөн зайлшгүй үед сум, хорооны судалгааны баг руу мэдэгдэж урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж асуулга өгч болно юм.