Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр“ болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй. Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд 100 гаран эмч ажилтантай үйл ажиллагаагаа явуулж хүн ардын эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байна. Олон Улсын Эмч нарын баярыг тохиолдуулан Төр захиргааны байгууллагаас иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд амжилт гаргасан “Ач-Элбэрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ё.Цэцгээ, Эрүүл мэндийн төвийн Поликлиник тасгийн эрхлэгч их эмч С.Алтанцэцэг нарыг дүүргийн Засаг даргын нэрэмжит “Алтан чагнуурын эзэн”-ээр, Халдвартын их эмч Л.Мөнхбаяр, Дотор, гемодиализ эмчилгээний их эмч Э.Оюунсүрэн нарыг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, Эмгэг судлаач их эмч Л.Нэргүй, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Сайнхүү, Багануур Сувилал ХХК-ий чанарын менежер, их эмч Н.Мөнх-Ундрах нарыг Засаг даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.  Нийт эмч нартаа баярын мэнд хүргэе.