“Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэн Багануурчуудад лекц уншлаа.

Төр захиргааны байгууллагаас 2017 оныг “Төрийн албан хаагчдыг хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан. Багануур дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу тодорхой ажлууд төлөвлөгдсөн бөгөөд ЗДТГ-аас “Багануур” ХК-тай хамтран төрийн албан хаагчид болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг ААНБбайгууллагын ажилтнуудад зориулсан “Аз жаргалтай Багануур хот” лекцыг “Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэн уншлаа. Дээрх үйл ажиллагаа 10 цагт Өргөө СОрдонд зохион байгуулагдсан. Өглөө “Багануур” ХК-ийн мэдээллийн цагаар Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Хайрлаарай” сэдвээр лекц уншсан бол 14 цагаас Уурхайчин спорт зааланд дүүргийн 4 сургуулийн 6-р ангийн 376 хүүхэд, “Багануур” ХК-ийн 550 ажилтны 724 хүүхэд, нийт 1100 хүүхдийг хамруулан “Аз жаргалтай гэр бүл” сэдвээр лекц уншлаа.