Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн төлөөллүүд өнөөдөр дүүргийн удирдлагууд, хорооны болон сургуулийн нийгмийн ажилтан нартай уулзаж үйл ажиллагаагаа танилцууллаа.

Тус сан нь 2004 онд Монгол улсыг сонгон анхны төлөөлөгчийн газраа байгуулан  2005 оноос эхлэн албан ёсоор хүмүүнлэгийн ажлыг эхлүүлж байжээ. Өнгөрсөн хугацаанд Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн төслөөр Багануур дүүрэгт ундны усан хангамжийг сайжруулах төслөөр  4 худаг, номын өргөө төслөөр 1 номын өргөөг байгуулж байжээ. Одоогийн байдлаар 133 өрхийн 391 хүүхдийг ивээн тэтгэн ажилладаг байна. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаад талархаж байна. Багануур дүүргийн зүгээс дараах хэдэн санал байна. Тухайлбал 3-р хороо “Талын толгой” хэсэгт гүний худаг, зэргэлдээх сумдын хүүхдүүд Багануур дүүрэгт  ирж сургуульд сурдаг учраас хүүхдийн дотуур байр барих, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурч боловсроход нь орчин нөхцлыг бий болгоход дэмжих, Хүүхдийн “Тэмүүлэл” зуслангийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах саналтай байна” гэлээ. Ирсэн төлөөллүүд саналыг хүлээн авч судлан эргээд албан ёсоор хариу хэлэхээр боллоо.