Байгууллагуудын удирдлагуудыг Багануур ХК-ийн 5S хөтөлбөртэй танилцуулах ажлыг зохион байгууллаа.

2017 оныг дүүргийн хэмжээнд ”Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төр захиргааны байгууллагаас БААН-ыг өөрийн байгуулага дээрээ 5S хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн байгууллагуудын удирдлагуудыг “Багануур” ХК-ийн 5S хөтөлбөртэй танилцуулах ажлыг зохион байгууллаа.”Багануур” ХК-ийн хувьд 5S хөтөлбөрийг анх 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ажлын байрны соёл, хүртээмжийг дээшлүүлэх зориолгоор дээрх ажил хийгдэж байна. Өнөөдөр байгууллагын удирдлагуудад онолын сургалтыг хийсэн бол дараагаар байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэнд онолын сургалтанд хамруулана. Жилийн эцэст 5S хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж ажилласан байгууллагыг дүүргийн хэмжээнд шалгаруулна.