2016 ОНЫ 12 САРЫН 31-НЫ БАЙДЛААРХ ТАТВАРЫН ТООЦООЛЛЫН ИЛҮҮ, ДУТУУ ҮЛДЭГДЭЛ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2016 ОНЫ 12 САРЫН 31-НЫ БАЙДЛААРХ ТАТВАРЫН ТООЦООЛЛЫН ИЛҮҮ, ДУТУУ ҮЛДЭГДЭЛ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Татварын тооцоолын үлдэгдлийг баталгаажуулах үйлдлийг зөвхөн 1 удаа цахим татварын системд хийх боломжтой болохыг анхаарна уу.
1. Татварын албанд бүртгэлтэй байгаа тооцооллын үлдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар харуулсан болно.
2. Татварын тооцооллын эцсийн үлдэгдлийг татварын тайлан тушаадаг татварын алба болон татварын төрөл бүрээр хураангуй байдлаар харуулсан. Үлдэгдлийн дүн дээр дарвал 2016 онд хийгдсэн татварын тооцооллын үлдэгдлийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой.
3. Тухайн татварын албаны нийт дүнгээр тооцооллын үлдэгдлийн баталгаажуулалтыг хийнэ.
4. Та татварын тооцооллыг үлдэгдлээ “зөрүүгүй” гэж үзвэл:
• Татварын албаны нэрийн тэмдэглэх хэсгийг идэвхжүүлнэ
• “зөвшөөрөх” товчийг дарснаар тооцооллын үлдэгдэл “зөвшөөрсөн” төлөвт шилжинэ
• Цахим гарын үсгээр баталгаажуулан татварын албанд илгээнэ
• “Татварын тооцооллын үлдэгдлийн баталгаажуулалтыг акт”-ыг хэвлэн авна.
5. Та татварын тооцоолыг үлдэгдлээ “зөрүүтэй” гэж үзвэл:
• “зөвшөөрөхгүй” товчийг дарснаар тооцооллын үлдэгдэл “зөвшөөрөөгүй” төлөвт шилжинэ.
• Зөрүүтэй байгаа “Шалтгаан”-ыг сонгоно.
• Цахим гарын үсгээр баталгаажуулан татварын албанд илгээнэ
• “Татварын тооцооллын үлдэгдлийн баталгаажуулалтыг акт”-ыг тухайн өдрийн байдлаар хэвлэн авна.
• Зөрүүг заавал залруулга хийлгэнэ.
• Залруулга хийхдээ харъяалагдах татварын албаны хураалтын нэгжийн ТУБ-д хандана.
• Залруулга хийхэд шаардлагатай холбогдох баримт, материалыг авч ирнэ.
• ТУБ тооцооллын үлдэгдлийг засварлан баталгаажуулна.
• “Татварын тооцооллын үлдэгдлийн баталгаажуулалтыг акт”-ыг хэвлэн авна.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс