Цагдаагийн алба хаагчдын “Тангараг өргөх ёслол” зохион байгуулагдлаа.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2017 оны 03-р сарын 28-ны өдөр Монгол улс даяар  11.40 минутад буюу морин цагт Цагдаагийн алба хаагчдын “Тангараг өргөх ёслол” зохион байгуулагдлаа. Төрийн далбааг Д.Нацагдоржийн талбайд залснаар эхэлсэн юм.  Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгс Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, бие бүрэлдэхүүнтэй мэндчилэн “Тангараг өргөх ёслол”-ыг нээсэн. Цагдаагийн алба хаагчийн шинэ тангаргийг бие бүрэлдэхүүнээр уншуулж, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулан, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлсэн.  “Тангараг өргөх ёслол”-ын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Багануур дүүрэг дэх хүчний байгууллагын удирдлагууд, албаны хүмүүс, цагдаагийн ахмад ажилчид хүндэтгэл үзүүлэн оролцлоо.  Дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэн үг хэлж, Төрийн дээд одон, “Цэргийн хүндэт медал”-иар Багануур дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Басбишийг шагнасныг  уламжлан гардуулан өглөө.