40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ

IMG_9966IMG_9964

2013 оны 08 сарын 16 өдөр дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсээс  Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр болон, 40-с дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэд болон хамрагдах хүсэлтэй иргэдэд хөтөлбөрүүдийг танилцуулах, хөтөлбөрийн хүрээнд явагдах үйл ажиллагаа үйлчилгээнүүдийг танилцууллаа. Уулзалтанд нийт 80 орчим иргэд, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байгаа ААНБ-д оролцлоо.

Хөтөлбөрүүдийн хүрээнд Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл /Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ/, Нийгмийн Даатгалын хэлтэс / НД-н нөхөн даатгалын үйлчилгээ/,  Авто жим НӨҮГ /Усанд орох үйлчилгээ/, Хишиг уул ХХК / Хувцас гоо сайхны хэрэгсэлээр үйлчлэх/ гэх мэт байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлж байна.

Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр хүрээнд:

  • Хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  • Хорих ангиас суллагдсан иргэн
  • Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас суллагдсан иргэн
  • 12 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэн
  • Сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд

Дээрх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэний онцлогийг харгалзан дараах үйлчилгээг үзүүлнэ.

  1. Зөвлөгөө, мэдээлэл /Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон нийгэмшүүлэх зөвлөгөө өгөх, мэдээллэр хангах/
  2. Сургалт /харилцааны ур чадвар, сэтгэл зүй, хувь хүний төлөвшил, хөдөлмөрийн харилцаа гэх мэт/
  3. Санхүүгийн дэмжлэг /бичиг баримтжуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл ахуй, халуун ус, үс засалт гэх мэт/ үйлчилгээ үзүүлнэ.

 40-с дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд:

  • 40-с дээш насны иргэдийг дэмжих арга хэмжээ
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага, туршлагатай ахмад насны иргэдийг дэмжих арга хэмжээ гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ.

40-с дээш насны иргэдийг хөдөлмөрт бэлтгэх дараах төрлийн арга хэмжээнд хамруулна.

  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх, мэдээллээр хангах
  • Харилцааны ур чадвар, сэтгэл зүй, хувь хүний төлөвшил, хөдөлмөрийн харилцаа сургат зохион байгуулах
  • Эмзэг бүлгийн иргэнд бичиг баримтжуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл ахуй, халуун ус, үс засалт гэх мэт үйлчилгээ авах зардлыг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас гаргах
  • Арга хэмжээг 3 хүртэл сарын хугацаанд үзүүлэх бөгөөд иргэн тухайн жилд нэг төрлийн үйлчилгээнд нэг удаа хамрагдах боломжтой.

Дээрх хөтөлбөрүүд нь хөдөлмөрийн хэлтэс дээр тогтмол хэрэгжиж байгаа бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хандан хамрагдах боломжтой.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.