ГАЗАР ӨМЧЛӨГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын иргэний хуулийн 84.3 дугаар зүйлд заасны дагуу бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулна” гэсэн заалтын дагуу газар өмчлөлгч иргэн бүрийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоохдоо аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-1 хувиар тооцон ногдуулна гэсний дагуу Багануур дүүрэгт үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0,6 хувиар тогтоосон байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.2 т газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хөнгөлөхдөө ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ИРГЭНД ӨМЧЛҮҮЛСЭН ГАЗРЫГ 7.2.1.1-т заасны дагуу НИЙСЛЭЛД 95 ХУВИАР ХӨНГӨЛНӨ гэж заасан байдаг.

Leave a Reply