“ЭЭЖДЭЭ ХҮРГЭХ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГС” УРАЛДААН ШИЛДЭГ ЗАХИДЛЫН ЭЗДЭЭ ТОДРУУЛЛАА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг  тохиолдуулан ЕБС-уудын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Ээждээ хүргэх чин сэтгэлийн үгс” захидлын уралдаан энэ жил 7 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

“Ээждээ хүргэх чин сэтгэлийн үгс” захидлын уралдааныг Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс санаачлан, Гэр бүлийн радио 104.5, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай  хамтран  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн захидлын уралдаанд олон авъяаслаг хүүхдүүд захидлаа ирүүлж нийт 300 гаруй захидлаас шилдэг 108 хүүхдийн захидлыг, үүрдийн мөнхийн билэгдэл болсон улаан сарнайн хамт ээжид нь хүргүүллээ. Шилдэг 5 захидлын эзнээр ГГЦС 2-4 ангийн сурагч Г.Номин, ГГЦС10-1 ангийн сурагч Г.Наранзул, БЦС 11-8 ангийн сурагч Э.Нандин-Эрдэнэ, ГГЦС 8-2 ангийн сурагч Н.Мишээл, Сод сургуулийн 7-а ангийн сурагч С.Үүрийнцолмон нар шалгарч, Дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, Тамгын газрын дарга П. Баттүшиг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г. Гэрэлмаа, Гэр бүлийн радио 104.5 –ийн захирал Отгонбаяр, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Багануур Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Мөнхбаатар нар шагналыг нь гардууллаа.  Олон сайхан захидлуудаар ээждээ сэтгэлийн бэлэгээ өргөн барьсан бяцхан үрс нүүрэндээ инээд цацруулан сууж байлаа. Бидний хүүхдүүүд ээждээ хичнээн их хайртай, ээжийнхээ ачийг хариулна гэж ямар их ухаалаг бодолтой явдагийг сэтгэлийнх нь толь болсон захидлуудаас нь ойлгож, уяслаа.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.