Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдана.

Багануур дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1-р хорооны нутаг дэвсгэрт нарны цахилгаан эрчим хүчний станц байгуулах зориулалтаар дараах байршилд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.
1.    1 дүгээр байршил 50 га газарт
2.    2 дугаар байршил 30 га газарт
тус тус газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг 2017 оны 02 сарын 24-ний өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд нээлттэй зарлаж байна.
Төсөл авч дуусах хугацаа:  2017 оны 04 сарын 24-ний өдрийг дуустал
Төсөл хүлээн авах газар:  Багануур дүүргийн газрын албаны байранд

Зурган дээр даран томруулж харна уу.

Төсөл ирүүлэгч нь эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд төсөлд тавигдах нөхцөл шаардлага, газрын байршилтай холбоотой мэдээллийг дүүргийн газрын албанаас авна уу.

Харилцах утас: 70212255, 70212450
Вэб сайт: www.bnd.ub.gov.mn,
Facebook:  Багануур дүүргийн газрын алба

Багануур дүүргийн Газрын алба

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.