“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” АЯН ЭХЭЛЛЭЭ

НИТХТ-ийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот тогтоол, Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/84 “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол, захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд “Аз жаргалтай гэр бүл” аяныг зохион байгуулж байна.

Дүүргийн ЗДТГ, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын Багануур ОНХХ-тэй хамтран зохион байгуулж байгаа тус аян БААН-үүдийн Хүүхэд, залуучуудын зөвлөлөөр дамжуулан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.

“Аз жаргалтай гэр бүл” аянд Дүүргийн Хүүхэд, залуучуудын зөвлөлтэй 41-н БААН-ийн ажилтан албан хаагч, тэдний гэр бүл, 5-н хороодын иргэд оролцоно.

Аяны буухиаг 2016 оны шилдэг “Хүүхдийн зөвлөл”-тэй Багануур дүүрэг дэх Цагдаагийн Хэлтсээс эхлүүлж байна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.