“НҮҮРЭНТЭЙН ХУРД-2017” ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЛОО

Хаврын морин уралдаан зохион байгуулах тухай Дүүргийн Засаг даргын А/85 дугаар захирамжийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд уралдаанч хүүхдийн эрх хамгаалал, эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор гэнэтийн ослын даатгалд даатгуулсан эсэхэд нь хяналт тавьж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар уралдаанч хүүхэд болон уяачдад зөвлөмж өглөө. Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мал эмнэлэгийн эмч, Эрүүл мэндийн төвтэй хамтран уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл бүрэн өмссөн эсэхэд хяналт тавьж, хамгаалалтын хувцас дутуу өмссөн болон хурдан морь унах насанд хүрээгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй гэсэн шаардлага тавьж ажиллаа.

Хурдан морины уралдаанд азарга 89, их нас 116, соёолон 98 нийт 3 насны 303   хурдан морь уралдаж, уралдаанд 12, их насны уралдаанд  8, соёолон насны уралдаанд 5 хүүхэд унаж , эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн эмч үзлэг хийн зөвлөгөө өгч, шаардлагатай тусламжийг үзүүлэн, асран хамгаалагч, уяачдад нь хүлээлгэн өгсөн.

Өвөл, хаврын уралдаан нь хүүхдийг хүнд хөдөлмөр эрхлүүлж, аюулд учруулах нэгэн хэлбэр бөгөөд сурч боловсрох эрхийг нь хаагдуулж, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулан хүүхдийг хамгаалах эрхийг ноцтой зөрчиж байгаа учир цаашид уралдааныг зохион байгуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй болов уу.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.