ИРЭХ 3 САРД ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН “ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭНИЙ ДАВАЛГАА” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-ын POSITIVE MIND төслийн удирдагч Н.Энхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд POSITIVE MIND-Эерэг сэтгэлгээний давалгаа цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хийх, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах юм.

Багануур дүүргийн өсвөр үе, залуучуудад зориулж  ирэх 3 дугаар сард дээрх сэдвээр илтгэгч багш нар хүрэлцэн ирж үнэ төлбөргүй лецк зохион байгуулахаар боллоо.

Жич: Үйл ажиллагааны хөтөлбөр, товлосон хугацаа, байршил зэргийг тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС