Ахмадуудад “Насны хишиг”-ийг олгож эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Ахмад настны нийгмийн халамж, хамгааллыг сайжруулахаар тусгагдсаны дагуу жилд 2 удаа “Насны хишиг” олгохоор шийдвэрлэгдсэн. Өнөөдрийн байдлаар 1263 ахмад Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэст”Насны хишиг” авах хүсэлтээ өгөөд байна.  Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”, “Голомт”, “Капитал” зэрэг банкаар дамжуулан “Насны хишиг” олгогдож эхэлсэн байна. Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн 1236 ахмадын төлөөлөл болсон 50 ахмадад төр захиргааны удирдлагууд “Насны хишиг”-ийг гардуулан өглөө. 90-ээс дээш насны 2, 80-аас дээш насны 7, 70-аас дээш насны 26,  65-аас  дээш насны 15 ахмадууд хамрагдлаа.