Багануур ХК-ийн хамт олноос 5 хорооны 250 өрхөд нийт 62,5 тонн нүүрс бэлгэллээ.

“Багануур” ХК-ийн зүгээс жил бүр уламжлал болгон “Халуун сэтгэл дулаан илч аян”-ыг өрнүүлэн зорилтот бүлгийн айл өрхүүдэд нүүрсний тусламжийг үзүүлсээр ирсэн. Энэ жилийн хувьд “Халуун сэтгэл дулаан илч уурхайчдын бэлэг 2017” уриатайгаар 5 хорооны зорилтот бүлгийн 250 өрхөд 60 тн нүүрсийг хүлээлгэн өглөө. Өнөөдрийн байдлаар 4,5-р хорооны айл өрхүүдэд нүүрсийг тараах ажил үргэлжилсэн бөгөөд 1 өрхөд 5 шуудай нүүрс оногдож байгаа юм. Харин маргааш буюу 02 сарын 22-ны өдөр бусад хороогоор нүүрс тараах ажил үргэлжилнэ. Иргэд хэлэхдээ: “Жил бүр ийнхүү халуун сэтгэлийн аяныг өрнүүлдэгт тахархаж явдаг. Нийт уурхайчиддаа ажлын амжилт хүсье” хэмээн хэлсэн.

Төр захиргааны байгууллагаас “Багануур” ХК-тай  хамтран ажиллах “Санамж” бичиг байгуулсан. Энэхүү “Санамж” бичигт тусгагдсан заалтын дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд уг нүүрсний тусламжийг үзүүлж байгаа юм.  Энэ жил зорилтот бүлгийн өрхөд 500 тн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Дээрх ажил жил бүр уламжлал болгон хэрэгжинэ хэмээн албанаас хэлж байлаа.