“ЭЭЖДЭЭ ХҮРГЭХ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГС” УЛАМЖЛАЛТ ЗАХИДЛЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЕБС-уудын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Ээждээ хүргэх чин сэтгэлийн үгс” захидлын уралдаан зарлагдлаа.
Энэ жил уламжлал ёсоор хамгийн эрхэм хүн болох ээждээ захидал бичин уралдаанд оролцох боломжтой юм. Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн үгсээ захидал болгон илгээн бэлэг бариарай. Шилдэг 108-н захидлыг үүрдийн мөнхийн бэлэгдэл болсон ягаан сарнайн хамт таны ээжид хүргэх болно. Шилдэг захидал шалгаруулах ёслолын ажиллагаа 2017 оны 3-р сарын 07-нд ЗДТГ-ын хурлын зааланд болно.

Уралдааны материалыг 2017-оны 02-р сарын 20-ноос 2017 -оны 03-р сарын 02 хүртэл ЗДТГ-ын ГБХЗХХэлтсийн байранд хүлээн авна.

“ ЭЭЖДЭЭ ХҮРГЭХ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГС” ЗАХИДЛЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго : Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй ээжийнхээ ач буяныг дээдлэн хайрлах, эх үрийн нандин холбоог сайхан сэтгэлийн үгээр ээждээ илэрхийлэх боломжийг олгох

Захидал хүлээн авах хугацаа: 2017 оны 02 сарын 20-ноос 03 сарын 02

Хугацаа: 2017 оны 03 сарын 07

Хаана: ЗДТГазар 219 тоотод

Зохион байгуулагч : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

Хамтран зохион байгуулагч: Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага, Багануур ОНХХ, Соёлын ордон, Гэр бүлийн радио 104,5

Хамрах хүрээ: ЕБС-уудын хүүхэд бүр оролцох боломжтой

Тавигдах шаардлага:
• Овог , нэр
• Сургууль, анги
• Холбоо барих утас
• Захидлыг гаргацтай алдаагүй цэвэр нямбай бичсэн байх
• Ээжийн нэр түүнтэй холбоо барих утасны дугаар, ажлын газар,
зэргийг тодорхой бичих
Уралдааны насны ангилал:
 Бага нас /6-10/
 Дунд нас /11-14/
 Ахлах нас /15-18/
Шагнал урамшуулал:
 Насны ангилал тус бүр эхний 3-н байрыг шалгаруулж, “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.
 Шилдэг 108-н захидлыг үүрдийн мөнхийн бэлэгдэл болсон ягаан сарнайн хамт таны ээжид хүргэх болно.

Харилцах утас: 7021-2288, 95628087, 99882191
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply