Малчин өрхүүдэд өвс тараалаа.

Энэ жил цас  ихтэй өвөлжилт хүнд байна. Улсын нөөцөөс Багануур дүүрэгт  800 боодол өвс, 400 шуудай хивэг өгсөн. Үүнтэй холбоотой малчин өрхүүдэд дээрх өвс хивэг тараах ажил эхлээд байна. өнгөрөгч 7 хоногт  400 боодол өвс 2-р хороонд бууж малчин өрхүүдийн гар дээр очсон бол өнөөдөр 400 боодол өвс 1,3,4,5-р хорооны 80 өрхөд өвс  тараах ажил хийгдлээ.  Цас зуд ихтэй энэ үед үнэгүй өвс өгсөнд баярлаж байгаагаа малчид хэлж байлаа. Цаашид Сүхбаатар аймгаас 2000 тн өвсийг ЗДНСангаас хөрөнгийг гарган захиалж малчдад хөнгөлөлттэй үнээр худалдаална.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.