Жил бүр дүүргийн хэмжээнд зохион байгуулагддаг төрөлжсөн олимпиад амжилттай зохион байгуулагдаж түрүүлсэн багш сурагчдыг шагнаж урамшууллаа.

Тус олимпиад нь сурагчдын суралцахуйн чадамж, сургалтын чанарыг дээшлүүлэх, ШУ-ыг сонирхон судлах сурагчдын тоог нэмэгдүүлэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжин, нийслэл, улсын төрөлжсөн олимпиадад оролцох багш, сурагчдыг шалгаруулж бэлтгэх зорилготойгоор зохион байгуулагддаг.  Шагнал гардуулах арга хэмжээнд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд сургуулийн захирал сургалтын менежер багш сурган хүмүүжүүлэгч нар оролцсон. Дүүргийн олимпиадад 6-12 р ангийн 11 хичээлийн 50 ангилалд 777 сурагч, 7 хичээлээр 9 ангилалд 145 багш оюун ухаан, авьяас билгээ сорьсон.  Төрөлжсөн олимпиадын шагналыг Дүүргийн Засаг дарга ивээн тэтгэн хамтран ажилласан.  Энэ үеэр 125-р сургуулийн 3-р ангийн сурагч н.Жавзанханд мэндчилгээ дэвшүүлсэн бол 3-2 ангийн сурагчид Тангадын Галсангийн “Монгол хүний зүрхний бичээс” шүлгээр нийт шагнагдсан багш сурагчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.