2-р хорооны малчин өрхүүдэд өвс тараалаа.

Энэ жил цас  ихтэй өвөлжилт хүнд байна. Улсын нөөцөөс Багануур дүүрэгт 1000 боодол өвс, 400 шуудай хивэг өгсөн. Үүнтэй холбоотой малчин өрхүүдэд дээрх өвс хивэг тараах ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 400 боодол өвс 2-р хороонд бууж малчин өрхүүдийн гар дээр очлоо. Алслагдсан 2-р хороонд 78 малчин өрх байдаг бөгөөд өрх бүрт 5 боодол өвс оногдож байгаа юм.  Цас зуд ихтэй энэ үед үнэгүй өвс өгсөнд баярлаж байгаагаа малчид хэлж байлаа. Цаашид Сүхбаатар аймгаас 2000 тн өвсийг ЗДНСангаас хөрөнгийг гарган захиалж малчдад хөнгөлөлттэй үнээр худалдаална.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.