‘’МӨНГӨН ӨВӨЛ’’ СЭДЭВТ БҮХ НИЙТИЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилчин, албан хаагчид болон иргэдийг “Биеийн тамир спорт”-ын үйл ажиллагаанд татан оролцуулж, өвлийн спортыг сурталчилах, иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх ‘’Мөнгөн өвөл’’ сэдэвт бүх нийтийн өдөрлөгийг   2017 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Хуцаагийн аманд зохион байгууллаа. Энэ үеэр  спортын 3 төрөлт тэмцээн болж  38 байгууллагын, 3118 ажилтан албан хаагчид оролцлоо.

Олс таталтын төрөлд: 29 байгууллага 203 тамирчид оролцсон.

1 дүгээр байр Багануур ХК У.Батбаяр ахлагчтай баг

2 дугаар байр Багануур-Ус ОНӨААТҮГ Ц.Энхтүвшин ахлагчтай баг

3 дугаар байр Авто-Жим ОНӨААТҮГ  У.Цэнд ахлагчтай баг

Хөгжөөнт буухиа төрөлд 37 байгууллага 259 тамирчид оролцсон.

1 дүгээр байр Цагдаагийн хэлтэс Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг

2 дугаар байр БЗӨБЦТСүлжээ ТӨХК Т.Ууганбат ахлагчтай баг

3 дугаар байр Багануур-Ус ОНӨААТҮГ Ц.Энхжаргал ахлагчтай баг

Чарганы уралдаан төрөлд 30 байгууллага 60 тамирчид оролцсон.

1 дүгээр байр Цагдаагийн хэлтэс Б.Очбаяр, Б.Баасанжав

2 дугаар байр Хөдөлмөр,  халамж үйлчилгээний хэлтэс Б.Баярсайхан,

Б.Ховор-Эрдэнэ

3 дугаар байр Боловсрол Цогцолбор Т.Энхжин, Б.Анхцэцэг

Багийн нийлбэр дүнгээр

1 дүгээр байр Цагдаагийн хэлтэс Т.Төгс ахлагчтай хамт олон

2 дугаар байр Багануур-Ус ОНӨААТҮГ М.Буддорж ахлагчтай хамт олон

3 дугаар байр ОБХ Ц.Баттулга ахлагчтай хамт олон шалгарч тус тус гурван байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Leave a Reply