НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны буцаан олголт дансанд орж эхэллээ. Эхний ээлжинд хэвийн мэдээллээ бүртгүүлсэн иргэдэд энэ сард цагаан сараас өмнө олгож эхэлнэ хэмээн Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг хэлж байсан юм.
Та www.ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэн, овог нэр, регистрийн дугаар, буцаалт авах банк, данс, цахим хаяг болон утасны дугаараа бичих ёстой. Гэтэл зарим иргэн регистрийн дугаараа буруу бичиж, дансны дугаарын оронд картын дугаарыг бичсэн байна.
Иргэн та 2017 оны 2 дугаар сарын 15-ны дотор бүртгэлээ баталгаажуулж 2016 оны буцаан олголтоо авна уу.
Ebarimt.mn -д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг энэ онд нэг удаа авна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.