Засаг дарга Ц.Сандаг-Очир зэргэлдээх сумдын төлөөллүүдтэй уулзлаа.

Дүүргийн хэмжээнд энэ сарын 17-ны өдөр “Малчдын зөвлөгөөн” зохион байгуулахтай холбогдуулан Засаг дарга Ц.Сандаг-Очир зэргэлдээх сумдууд болох  Баяндэлгэр, Мөнгөнморьт, Цэнхэрмандал сумдын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар малын тоо, бэлчээрийн асуудал, өвөлжилтын байдал, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлыг ярилцсан.  Баяндэлгэр сумын хувьд бэлчээрийн даац , малын тоо байх ёстой хэмжээнээс 3 дахин нэмэгдсэн. Багануурын малчид болоод отрын малчид нэлээдгүй өвөлжиж байгааг хэлсэн. Жилд бэлчээрийн татварт 2 сая гаран төгрөг байршдаг бөгөөд уг мөнгийг мал сүргийн арчилгаа өвс тэжээлийн асуудалд зарцуулдаг байна. Гоц халдварт өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах шаардлагатай байна гэсэн юм.  Мөнгөнморьт сумын хувьд 95876 толгой малтай. Өвөлжилт хүндэвтэр байгаа,  Багануурын 39 өрхийн мал өвөлжиж байна. 2016 онд цэцэг өвчний 3 удаагийн тохиолдол гарсан гэдгийг дуулгалаа. Мөн уулзалтаар хүн амын шилжилт хөдөлгөөн эрүүл мэндийн асуудлыг ярилцсан. Сумдаас шилжиж байгаа иргэдийн 70-80 хувь нь Багануур дүүрэг рүү  шилждэг гэсэн судалгаа байдаг байна. Дүүргийн Засаг даргын зүгээс малчдын бэлчээрийн асуудлыг үе үеийн удирдлагууд харилцан тохиролцож ирсэн. Малчдыг хөөх  нүүлгэх асуудал байхгүй гэдгийг хэлээд 02-р сарын 17 нд болох” Малчдын зөвлөгөөн” дээр сумдын Засаг дарга нартай “Санамж” бичигт гарын үсэг зурахаар боллоо. Ингэхдээ санамж бичигт тусгах асуудлаа аль аль талаасаа солилцох  шаардлагатайг давхар хэллээ.

Leave a Reply